Бумбыг зөвхөн эмчийн заалтын дагуу гуурсан хоолой,түүний үрэвсэл,уушиг,цээжний гялтангийн үрэвслийн үед тавихад цус,тунгалаг шингэний эргэлт сайжирч,үүний үр дүнд үрэвслийн процесс амархан шимэгдэнэ.
Бумбыг гол төлөв эгэм,дал,далны хооронд,бүсэлхийн хэсэгт ар дал нуруунд зэрэгцээгээр нь 5-10 бумба тавьж болно. Орчин үеийн зориулалтын доторхи хийг нь сорогч бүхий бумба ашиглаж тавихаас гадна бумбаны дотор талын агаарыг цаасаар буюу шатаах,спиртэн бамбараар доторхи агаарыг халааж гаргах арга ашигладаг.
Бумба зөв тавьсан тохиолдолд арьс нь гадагш 1-3 см орчим овойж,улайж татагдана.Бумбыг 10-15 минут орчим байлгаж өвчтөнийг дулаан хучина.
Тавьсан бумбыг авахдаа бумбаны амсрын гадна арьсан дээр дарж хий оруулан бумбаа авна.Соруулагчтай бумбанд тусгай хаалтыг нээж,хий оруулж авна.